Saturday, April 30, 2016

Компьютерийн тухай үндсэн ойголтууд

Төрлүүд 
- Микро компьютер (Micro computer) 
- Мэйнфрэйм (Mainframe computer) 
- Сервэр (Servers) 
- Мини компьютер (Mini computers) 
- Зөөврийн мэдээлэл хүлээн авагч (Portable data entry terminal) 
- Тусгай зориулалтын компьютер (Embedded computer) 
- Супер компьютер (Super computer) 
Персонал компьютер
Персонал компьютер гэж үнэ өртөг, хэмжээ, боломжийн хувьд хувь хүмүүс ашиглаж болох компьютерийг хэлдэг. Персонал компьютерыг эхэндээ микрокомпьютер гэж нэрлэдэг байсан бөгөөд ихэвчлэн сонирхогчид болон мэргэжлийн хүмүүсийн хүрээнд ашигладаг байв. Харин 1970 - аад оны сүүлчээс компьютерийг олноор нь угсран гаргаж эхэлснээр нийтийн хэрэгцээнд улам нэвтрэх болсон бөгөөд энэ үеээс программ хангамжийн талд илүү анхаарах болжээ. Программ хангамжийн бүрэлдэхүүнд текстэн болон хүснэгтэн мэдээллийг боловсруулах, төрөл бүрийн тоглоом гэх мэтийн олон тооны тусгай зориулалтын программууд багтана. 

Зөөврийн компьютер
Сүүлийн үед персонал компьютер нь ширээний, зөөврийн зэргээр хийцийн хувьд төрөлжиж, Microsoft Windows, Mac OS, Linux гэсэн үйлдлийн системүүд хэрэглэх болсон төдийгүй өндөр хурдаар Интернет, локал сүлжээнд холбогдох боломжтой болсон.

Компьютерийн Хэрэглээ
Персонал компьютерыг текст боловсруулах, Интернет ашиглах, е-мэйл, факс мэтийн тоон мэдээлэл дамжуулах, мультимедиа ашиглах, компьютер тоглоомоор зугаацах, компьютерийн программчлал дээр ажиллах зэрэгт өргөнөөр ашигладаг бөгөөд хэрэглэгчийн зүгээс эдгээр хэрэглээний программуудыг ажиллуулах талаар ихээхэн мэдлэгтэй байх шаардлагатай болсон. Гэхдээ ихэнх программ хангамжийг хэрэглэхэд хялбар, эвтэйхэн байдлаар зохиосон байдаг тул компьютерийг хэрхэн программчлахыг мэдэх шаардлага байхгүй. 

Мэдээллийг дүрслэх хэмжих
Биет бүхэн тодорхой урттай, жинтэй, эзэлхүүнтэй байдгийн адил мэдээлэл бодитой оршдог тул мөн хэмжээтэй, багтаамжтай байна. Иймд мэдээллийн эзэлхүүн гэсэн ойлголтыг авч үздэг. Мэдээллийг дүрсэлж байгаа 2-тын цифрийн нийт тоог мэдээллийн эзэлхүүн буюу түүний санах ойд хадгалагдах багтаамж гэнэ. Мэдээлэл бүхэн тодорхой хурдтайгаар дамждаг. Мэдээллийн багтаамж, мэдээлэл солилцох, дамжих хурдыг бит, байтаар хэмжинэ. 1 секундэнд дамжих битийн тоог мэдээллийн дамжих хурд гэнэ. Мэдээллийг дүрслэхэд тэмдэгтүүдийн дараалал маш чухал. Энэ дарааллаас хамаарч мэдээллийн агуулга янз бүр болж өөрчлөгддөг. Яг ижил тэмдэгтээс тогтсон мэдээлэл өөр өөр утгатай мэдээллийг илэрхийлж байдаг. Мэдээллийг ямар нэг цагаан толгойн тэмдэгт ашиглан дүрсэлдэг. Компьютерт мэдээллийг 0 ба 1 гэсэн хоёр цифрээр тодорхойлогдох хоёртын тооллын системд авч үздэг. Утга нь 0 ба 1-ийн аль нэгийг авах мэдээллийг 1 бит (bit) гэнэ. Найман бит мэдээллийг 1 байт (byte) гэдэг. Компьютерт ашиглагдаж байгаа аливаа тэмдэгт 1 байт хэмжээтэй байна. Компьютерт анхдагч мэдээллийг оруулах гол хэрэгсэл нь түүний товчлуурт гар юм. Энэ гар дээр байрласан үсгүүд, цифр, тусгай тэмдэгтүүд нь програмчлалын бараг бүх хэлэнд хэрэглэгддэг цагаан толгойг үндсэндээ төлөөлж чадна. Иймд машинд нэг тэмдэгт оруулахад түүнд харгалзах 2-тын код нь машинд ордог гэж ойлгоно. Компьютерт ашиглагдаж байгаа тэмдэгт бүр өөрийн гэсэн кодтой байна. Тухайбал Латин цагаан толгойн "А" үсэг крилл цагаан толгойн "А" үсэг хоёр ижил бичигдэх боловч код нь өөр байна.Мөн зурган мэдээллийг кодчилж болно. Байт нь мэдээллийн хэмжүүрийн үндсэн нэгж мөн боловч их хэмжээний мэдээллийг томоохон нэгжүүдээр хэмждэг. 
1Кило байт = 1Кбайт = 1024 байт 
1Мега байт = 1Мбайт = 1024 Кбайт 
1Гига байт = 1Гбайт = 1024 Мбайт
Номын 1 хуудсанд 50 мөр багтаж 1 мөрөнд 60 тэмдэгт байдаг гэж үзвэл уг хуудасны мэдээлэл нь 30000 байтын багтаамжтай болно. 10 Гига байт мэдээлэл гэдэг нь 500 м өндөртэй 5 сая хуудастай ном гэсэн үг. Компьютерт өргөн хэрэглэгдэж байгаа тэмдэгтүүдийн код нь тогтмол шинж чанартай байдаг. Машинд нийт 256 тэмдэгт ашиглах боломжтой бөгөөд эхний 128 тэмдэгтийг үйлдвэрээс үлдсэн тэмдэгтийг компьютер хэрэглэгч орон бүр өөр өөрийн бичгийн цагаан толгойгоор орлуулж болно.

No comments:

Post a Comment